Шууд Chart

“Хашаандаа таван мод тарья” экологийн аяныг эхлүүллээ

2025-05-21 11:46:43

“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-үүд эхэлсэнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачилгаар “Хашаандаа таван мод тарья” экологийн аяныг тавдугаар сарын 15-наас эхлүүллээ.

Энэхүү аян нь орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд, Төрийн бус байгууллага, нөхөрлөлүүдийг дэмжих зорилготой юм.

“Хашаандаа таван мод тарья” аяныг нийслэлийн 7 дүүрэг 108 хороо, 16 аймгийн 32 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй өрхийн хашаанд өрөл, голт бор, монос, гүйлс, буйлс зэрэг навчит модны 3-4 настай 40 мянган суулгацыг тарина.

Айл өрхүүдэд мод тарих төслийг хэрэгжүүлэхэд ААН, ТББ, нөхөрлөлүүд стандартын дагуу услах, өвчин хөнөөлт шавжаас хамгаалах, хөрс сийрүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллана.

Хашаандаа таван мод тариулах айл өрхүүд хүсэлтээ иргэд E-Mongolia аплэйкишнээр илгээж, бүртгүүлнэ.

Харин дээрх аянд нэгдэж, хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд зарын дагуу БОУАӨЯ-ны 101 тоотод хүсэлтээ ирүүлэх боломжтой юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдан дахин төлөвлөлтөд орсон айлууд уг аянд хамрагдахгүй гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


“Хашаандаа таван мод тарья” экологийн аяныг эхлүүллээ   
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй