Шууд Chart

ЗГ: Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно

2025-05-21 12:22:02

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх,  аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан 6.0 хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай олгохоор Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр шийдвэрлэлээ.

Ингэснээр зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарын стандартыг сайжруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, Монгол соёлын өвийг дэлхийд таниулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих, дөрвөн улирлын болон хил орчмын аялал жуулчлалыг дэмжих, жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт шинээр ажлын байр бий болгох, цаашлаад гадаад валютын орох урсгалыг бодитой нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ. 

Аж ахуйн нэгж, байгууллагуудад зургаан хувийн хүүтэй,  зургаа хүртэл жилийн хугацаатай, нийт хоёр их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2028 он хүртэл олгоно. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд 2030 он гэхэд жилд ирэх жуулдын тоо одоо байгаагаас 623 мянгаар нэмэгдэж хоёр сая жуулчин хүлээн авах, найман мянга гаруй ажлын байр шинээр бий болж, нийт нэг тэрбум ам.долларын валютын орлого Монгол Улсад нэмэгдэнэ.


ЗГ: Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй