Шууд Chart

АНУ-д зайрмагийн үйлдвэр хуванцрын асуудлаас үүдэж бүтээгдэхүүнээ эгүүлэн татжээ

2025-05-21 12:29:37

АНУ-ын Айова муж улсын нэгэн зайрмагийн үйлдвэр хуванцрын үртэс орсон байж болзошгүй гэдэг болгоомжлолын улмаас 18000 орчим чингэлэг мөхөөлдөс, хөлдөөсөн йогуртыг зах зээлээс эргүүлэн татжээ. Wells Enterprises (Уэллс Энтерпрайзис) компани өнгөрсөн сард сайн дураараа ийм татан авалт хийсэн нь Америкийн Хүнс, Эмийн хяналтын албанаас саяхан нийтлүүлсэн мэдээллээс ил болжээ.

Tус компани The Blue Bunny болон Halo top нэрийн мөхөөлдсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Орон нутгийн телевизийн мэдээлснээр, Америк даяарх энэ татан авалтаар энэ оны 3-р сараас ирэх оны 10-р сарыг дуусталх хугацаанд хэрэглэх заалттай, 22 төрлийн мөхөөлдөс, 3 галлон чингэлэг хөлдөөсөн зайрмагийг зах зээлээс буцааж татжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д зайрмагийн үйлдвэр хуванцрын асуудлаас үүдэж бүтээгдэхүүнээ эгүүлэн татжээ  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй