
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас зарласан "Олон улсын хоршооны жил"-ийн хүрээнд Дэлхийн сүүний өдрийг угтан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ази Номхон Далайн мал аж ахуйн комисс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Тайланд Улсын Хөдөө аж ахуйн яамны Хоршооны хөгжлийн газар, Индонез улсын Сүүний хоршоодын холбоо, Мьянмар Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, усжуулалтын яамны Мал аж ахуйн газар, Бутан Улсын Хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн газартай тус тус хамтран Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Сүүний хоршоо” сэдвийн хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 14.00-16.00 цагт цахимаар зохион байгуулна.
Тус арга хэмжээнд Ази тивийн сүүний түншлэлийн гишүүн улс орнууд болох Монгол, Энэтхэг, Тайланд, Индонез, Бутан, Мьянмар улсын сүүний хоршоодын өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа бодлого, тулгамдсан асуудал, хөгжлийн боломж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Ази тивийн сүүний түншлэлийн “Сүүний хоршоо” цахим хэлэлцүүлэг болно | ||
Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.