
“Улаанбаатар төмөр зам” ХНН зорчигч тээврийнхээ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хүүхдэд зориулсан хүүхдийн вагоныг орон нутгийн чиглэлд аялуулж эхлэхээр бэлтгэж ажлаа хангаж байгаа аж. УБТЗ-ын Зорчигчийн вагон депо НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдүүд галт тэргээр аялах хугацаандаа кино үзэж, хамтдаа тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэг вагоныг хүүхдэд зориулан тусгайлан тоногложээ.
Хүүхдийн вагон хэзээнээс аялаж эхлэх талаар УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн электрон инженер П.Галмандахаас тодрууллаа.
-Хүүхдийн аяллын вагон хэзээнээс аялж эхлэх вэ?
-Улаанбаатар төмөр зам ХНН маань нийгмийн хариуцлагын хүрээнд зун улирал болон аялал жуулчлалын улирал эхэлж байгаа учраас хүүхэд ажиллах ямар нөхцөл байдалд байгаа билээ гэдэг үндэслэлийг гаргасан. Манай замын удирдлагын зүгээс холын чиглэл болох Замын -Үүд- Улаанбаатар, Улаанбаатар- Эрдэнэт чиглэлд хүүхдийн вагон аялуулна. Хүүхдүүдийг тав тухтай орчинд тоглож наадаж явах боломжоор хангаж хүүхдийн вагоныг санаачилсан.
-Нэг дор хэчнээн хүүхэд аялах боломжтой бэ?
-Бидний тооцоо судалгаагаар 30-40 хүүхэд гэж үзэж байгаа. Хүүхдүүдийг аялаад эхлэхээр нарийн тоо судалгаа гаргаад явна.
-Хүүхдүүд энэ вагоноор аялахдаа нэг дор ямар үйлчилгээ авах вэ?
-Хүүхдийн вагоноор аялж байгаа хүүхдүүд зөөлөн тоглоом болон шаардлага хангасан стандарт нийцсэн тоглоомоор тоглуулна. Мөн дэлгэцээр богино хэмжээний хүүхэлдэйн кино үзүүлнэ. Үүнээс гадна хүүхдүүд бэртэж гэмтэх эрсдэлээс сэргийлж вагоны хана шалыг зөөлөвч эдээр доторлож, эко зөөлөн тоглоомуудыг сонгосон байгаа. Түүнчлэн хяналтын камер суурилуулсан.
-Энэ аяллын вагонд хэдэн настай хүүхдүүд аялах вэ. Насны хязгаар заасан байгаа юу?
-Хүүхдийн вагонд 0-8 насны хүүхдийг аялуулахаар урьдчилан төлөвлөсөн байгаа. Иймээс 0-8 насны хүүхдүүдэд зориулсан тоглоомоор хангаж бэлтгэлээ хангаж байна.
-Энэ аяллын вагонд хэдэн настай хүүхдүүд аялах вэ. Насны хязгаар заасан байгаа юу?
-Хүүхдийн вагонд 0-8 насны хүүхдийг аялуулахаар урьдчилан төлөвлөсөн байгаа. Иймээс 0-8 насны хүүхдүүдэд зориулсан тоглоомоор хангаж бэлтгэл ажиллаа хангаж байна.
-Анги хамт олноор аялах боломжтой юу?
-Сургууль цэцэрлэгийн хүүхдүүд анги хамт олноор аялах боломжтой. Энэхүү ээлжид хүүхдийн аяллын вагоныг зургаадугаар сарын 1-нд туршилтаар явуулж эхэлнэ. Эхний аяллын үр дүнгээс хамаараад цаашдын үйл ажиллагаа өргөжүүлнэ гэж бодож байгаа.
-Хүүхдийн галт вагонд асран хамгаалагч нар хамт аялах боломж юу?
-Хүүхдийн вагоноор аялаж байгаа хүүхдийн асран хамгаалагч нар хамт аялах боломжтой. Хүүхдээ хараа хяналтаа тавиад явна. Мөн аав, ээжүүд хүүхдээ тоглож байх үед амарч байх хүлээлгийн өрөө болон зориулалтын сандлыг байршуулсан. Хотод ойрхон Эмээлт, Рашаант зэрэг газраас сургуульд явдаг хүүхдүүд нэлээд байдаг. Эдгээр хүүхдүүд энэ вагоноор аялангаа хичээл сургуульдаа явах боломжтой. Хүүхдийн ариун цэврийн өрөөг ч бас хүүхдийн стандарт хэмжээнд тохируулж чөлөөтэй бие засаж, гараа угаах боломжтойгоор тооцож хийсэн. Хүүхдүүд ая тухтай аялах боломжийг бүрдүүлж чадсан. Хүүхдийн вагоныг зургаан сарын 1-нд аялуулахаар төлөвлөж байна.
-Хүүхдийн галт вагонд асран хамгаалагч нар хамт аялах боломж юу?
-Хүүхдийн вагоноор аялаж байгаа хүүхдийн асран хамгаалагч нар хамт аялах боломжтой. Хүүхдүүдээ хараа хяналтаа тавиад явна. Мөн аав, ээжүүд хүүхдээ тоглож байх үед амарч байх хүлээлгийн өрөө болон зориулалтын сандлыг байршуулсан. Хотод ойрхон Эмээлт, Рашаантаас хүүхдүүд сургуульд нэлээд явдаг. Эдгээр хүүхдүүд энэ вагоноор аялангаа хичээл сургуульдаа явах боломжтой. Хүүхдийн ариун цэврийн өрөөг ч бас хүүхдийн стандарт хэмжээнд тохируулж чөлөөтэй бие засаж, гараа угаах боломжтойгоор тооцож хийсэн. Хүүхдүүд ая тухтай аялах боломжийг бүрдүүлж чадсан. Хүүхдийн вагоныг зургаадугаар сарын 1-нд аялуулахаар төлөвлөж байна.
П.Галмандах: Хүүхдийн аяллын вагоныг зургаадугаар сарын 1-нд явуулж эхэлнэ | ||
Үзсэн: 166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.