
Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд уран зохиолын хичээлийн агуулгад орсон заавал судлах уран зохиолын номуудыг аудио хэлбэрээр сонсгож, хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилгоор “Номын чимээ” уралдаан зохион байгууллаа. Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар хамтран, уг уралдааныг дөрөвдүгээр сарын 16-наас тавдугаар сарын 15-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулсан байна.. Уг уралдаанд дараах ангиуд шалгарчээ. Үүнд:
VI анги
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 152-р сургууль Б.Ганцэцэг багштай 6А анги
- Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, Бор-Өндөр сургууль Б.Ууганбаяр багштай 6Ё анги
- Орхон аймаг, Баян-Өндөр сум, 13-р сургууль А.Уранчимэг багштай 6Г анги
VII анги
- Дундговь аймаг, Сайнцагаан, Хүмүүнлэг сургууль Б.Хандсүрэн багштай 7Б анги
- Ховд аймаг, Жаргалант сум, 3-р сургууль А.Болор багштай, 7Г анги
- Архангай аймаг, Булган сум, П.Мөнгөнчимэг багштай 7А анги
VIII анги
- Нийслэлийн Баянзүрх дүүрэг, “Шинэ Монгол” сургууль Г.Энхням багштай 8-5 анги
- Сэлэнгэ аймаг, Орхон сум М.Уянга багштай 8А анги
- Хөвсгөл аймаг, Мөрөн сум, “Эрдмийн далай” сургууль С.Хишигбаяр багштай 8В анги
IX анги
- Дорноговь аймаг, Замын-Үүд, 2-р сургууль Б.Оюу-Эрдэнэ багштай 9А анги
- Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 72-р сургууль Д.Одхүү багштай 9В анги
- Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум Г.Ариунчимэг багштай 9В анги
X анги
- Дорноговь аймаг, Замын-Үүд, 1-р сургууль Г.Батхишиг багштай 10Б анги
- Дорнод аймаг, Хэрлэн сум, “Хан-Уул” сургууль А.Нямтуяа багштай 10А анги
- Нийслэлийн Хан-Уул дүүрэг, “Гурван тамир” сургууль Д.Дэлгэрмаа багштай 10А анги
XI анги
- Дорнод аймаг, Хэрлэн сум, “Хан-Уул” сургууль Ч.Туяацэцэг багштай 11Г анги
- Баян-Өлгий аймаг, Өлгий сум, “Баян-Өлгий Эмпати” сургууль А. Хуандых багштай 11А анги
- Дорнод аймаг, Хэрлэн сум, “Хан-Уул” сургууль О.Золзаяа багштай 11В анги
XII анги
- Дундговь аймаг, Сайнцагаан сум, “Говийн-Ирээдүй” сургууль Э.Тогоохүү багштай 12А анги
- Дундговь аймаг, Сайнцагаан сум, “Хүмүүнлэг” сургууль, Д.Нандинчимэг багштай 12А анги
- Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, Бор-Өндөр ЕБС О.Энхжаргал багштай 12Д анги
“Номын чимээ” уралдааны шилдгүүд тодорчээ | ||
Үзсэн: 173 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.