
ДХИС-ийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн “Аврагч”, Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба” мэргэжлийн хөтөлбөрийн сонсогчид Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-тэрэлжийн байгалын цогцолборт газрын “Бүүвэйтийн босоо хад”-д тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд хээрийн дадлага, сургалтад хамрагджээ.
Хээрийн дадлага, сургалтаар ой, хээрийн болон гал түймэр унтраах ажиллагаа, амилуулах суурь тусламж, өндрөөс эрэн хайх аврах ажиллагаа, тусгай аврах ажиллагааг зохион байгуулах гэсэн дадлагыг хийж, онолын мэдлэгээ бататгалаа.
Ингэснээр гал түймрийн голомтод гүйцэтгэх үүрэг, гал унтраах арга зүйг дүрэмд тогтоосон зүйл заалтуудыг хэрэгжүүлэх, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хувийн зэвсэглэмжийг ашиглах, бие даасан төхөөрөмжүүдтэй ажиллах, гал түймэр унтраах техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмж, гал унтраагуурыг ашиглах мэдлэг, чадварыг эзэмшлээ.
Тус хээрийн сургалт Налайх дүүргийн V хороо, “Сайхны саравч” гэдэг газар урсгал ус болон тогтмол усанд эрэн хайх аврах ажиллагааны дадлагаар үргэлжилж байна.
Эх сурвалж: Дотоод хэргийн их сургууль
Сонсогчид хээрийн дадлага сургуульд хамрагдаж, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж байна | ||
Үзсэн: 167 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.