Шууд Chart

Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд 17 орны 350 гаруй тамирчин зодоглоно

2025-05-22 11:55:47

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жилд өндөр зэрэглэлийн зургаан том тэмцээн зохион байгуулдаг нь ДАШТ, тивүүдийн АШТ болон чансааны оноо олгох дөрвөн цуврал тэмцээн юм. Чансааны оноо олгох дөрвөн цувралын нэг болох "Улаанбаатар опен" тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно.

Нийт 400 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд одоогоор 17 орны 350 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Манай улс зохион байгуулагч орны хувиар нэг жинд тав хүртэлх бөх оролцуулж болох бөгөөд Монголын 120 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.

Тэмцээн сонгомол бөхийн 55, 60, 63, 67, 72, 77, 82, 87, 97, 130 кг, эмэгтэй бөхийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг, эрэгтэй бөхийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг-ын жинд болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2019 онд чансааны оноо олгох журамд өөрчлөлт оруулж, чансааны онооны цуврал тэмцээнүүдийг зохион байгуулахаар шийдсэн.

Энэхүү чансааны оноонд үндэслэн

  • Оны шилдэг тамирчныг тодруулах
  • Тивийн АШТ-ий хэсэг толгойлох бөхчүүдийг тодруулах,
  • Олимпын наадам, ДАШТ-д хэсэг толгойлох бөхчүүдийг тодруулах юм.

 


Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд 17 орны 350 гаруй тамирчин зодоглоно  
Үзсэн: 166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй