
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг булангийн орнуудад айлчилж Бахрейн болон Катарын ҮОХ-дтой спорт олимпизмын чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцэн, Катарын ҮОХ-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Доха хотноо болж Катарын ҮОХ-ны Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамад Аль Тани, Ерөнхий нарийн бичгийн дарга Жассим бин Рашид Аль Буэнаин, Монгол Улсаас Кувейт улсад суугаа элчин сайд П.Сэргэлэн нар оролцлоо.
Спортын салбарт хоёр орны олимпын хороодын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой энэхүү ёслолын үеэр Катарын ҮОХ-ны Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамад Аль Тани “Цаашид хоёр орны ҮОХ-ны хамтын ажиллагааг өрнүүлэх, хөгжүүлэхэд энэхүү санамж бичиг чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг онцлоод спортын амжилтыг ахиулах, хоёр орны баг тамирчдаа дэмжих хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно. Цаашид түншүүдтэйгээ хамтран олимпын зорилтоо ахиулахыг тэсэн ядан хүлээж байна” гэж хэлэв.
Катар улс нь 2030 онд XXI Азийн наадмыг зохион байгуулах хотоор сонгогдсон бөгөөд 2006 онд амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Тус улс нь 2025 онд ФИФА U17 хөл бөмбөгийн дэлхийн цом, ширээний теннисний ДАШТ, Формула-1 Катар гранпри тэмцээнээс гадна буудлага спортын дэлхийн цом зэрэг өндөр зэрэглэлийн олон төрөлт тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж тэр хэмжээгээрээ олон улсад нэр хүнд өсч байгаа.
Катарын Үндэсний олимпын хороотой хамтран ажиллах гэрээнд үзэглэв | ||
Үзсэн: 122 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.