
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр 2025 оны 05 дугаар сарын 22-нд Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч Вейсэл Чифтци, Бүгд Найрамдах Турк Улсын “Ege Asfalt” компанийн ерөнхий зохицуулагч ᠋Ентүр Фатих болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва оролцов.
Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр Монгол Турк хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт хөгжиж байгааг онцлоод цаашид нийслэл Улаанбаатар хоттой, Туркийн хотууд олон талаар хамтран ажиллах боломжтойг онцоллоо. Бүгд Найрамдах Турк Улсын “Ege Asfalt” компанийн ерөнхий зохицуулагч ᠋Ентүр Фатих хүсэлтийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэв. Нийслэл Улаанбаатар хот эрчимтэй хөгжиж, бүтээн байгуулалт өрнөж буй хот гэдгийг онцлоод зам, гүүр бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тус компани нь Турк Улсдаа салбартаа эхний 10-т ордог бөгөөд зам, гүүр, төмөр зам, цэвэрлэх байгууламж, түгжрэлийг бууруулах төслүүд дээр амжилттай ажиллаж ирсэн талаараа танилцуулав.
НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах богино, дунд хугацааны ажлуудын тооцоо судалгаа гарч байна. Хэд хэдэн уулзваруудыг дахин төлөвлөж , олон түвшний болгохоор зорьж байна гэлээ. Мөн замын бусад бүтээн байгуулалтын ажлуудын талаар товч танилцуулав. Талууд цаашид зам, гүүр, түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллах талаар судалж, туршлага солилцохоор боллоо.
Турк Улсын зам, гүүр, түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллах талаар судалж, туршлага солилцоно | ||
Үзсэн: 195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.