Шууд Chart

"Улаанбаатар марафон 2025" тэмцээний үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлд өөрчлөлт орно

2025-05-23 15:06:49

"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн тэмцээн 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр болохтой холбогдуулан Их сургуулийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Токиогийн гудамж, Бээжингийн гудамж, Самбуугийн гудамж, Бага тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, Нийслэлийн гудамж, Их монгол улсын гудамж, Махатма Гандийн гудамж, Олимпын гудамжны автозамын зорчих хэсэг хаагдана.

Дээрх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлийн 483 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж байна.

Үүнд:

- Энхтайваны өргөн чөлөөгөөр дайран өнгөрдөг чиглэлүүд Их тойруугаар Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор,

- Их тойруугаар урагш чиглэлтэй тээврийн хэрэгслүүд  Сансарын тойрог хүртэл үйлчилж  богино эргүүлэхээр,

- Нарны замаар үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүд Их тойруугаар,

- Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд: Ногоон нуур, Их тойруу, Цагдаагийн гудамжаар,

- Урд чиглэлээс хотын төв буюу Сүхбаатарын талбай ордог чиглэлүүд 120 мянгатаар богино эргүүлэхээр,

- Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: Их тойруугаар тус тус үйлчлэхээр төлөвлөөд байна.

Мөн хаагдаж буй автозамуудтай давхцаж буй Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:71 “120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай”, Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлүүд автозам хаалттай үед түр зогсоно.

Автозамын хөдөлгөөн нээгдсэн цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.


"Улаанбаатар марафон 2025" тэмцээний үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлд өөрчлөлт орно  
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 35 минутын өмнө
Шоронгын хоригдлуудыг сайн хүн шиг эрхлүүлэхгүй

Бидэнтэй нэгдээрэй