Шууд Chart

Бага насны хүүхэд бусдын тээврийн хэрэгслийг унаад зугтаасан хэрэг бүртгэгджээ

2025-05-23 16:49:50

Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт машиндаа суулгасан байсан бага насны хүүхэд Тоёота 41 маркийн тээврийн хэрэгслийг унаад зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Шалгалтын ажиллагаагаар 10 настай Э нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д-ийн тээврийн хэрэгсэлд “Жоохон сууж дулаацаад бууя” гэж хэлэн сууж тээврийн хэрэгслийн эзэмшигчийг дэлгүүр орсны дараа машиныг нь зөвшөөрөлгүйгээр унаад явсан байна.
Мөн дээрх бага насны хүүхэд нь урьд өмнө нь 3 иргэний асаалттай үлдээсэн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр унаж яван, бусдын тээврийн хэрэгслийг зам дагуу орхиж явсан үйлдэл тогтоогдоод байна.

Иргэн та өөрийн тээврийн хэрэгсэлдээ танихгүй хүн үлдээхгүй байх мөн зам дагуу дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ тээврийн хэрэгслээ асаалттай онгорхой үлдээхгүй байж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.


Бага насны хүүхэд бусдын тээврийн хэрэгслийг унаад зугтаасан хэрэг бүртгэгджээ  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй