Шууд Chart

Газар тариалангийн ухаалаг систем нэвтрүүлэх санамж бичиг байгуулав

2025-05-23 17:17:23

Монгол Улсын “Буянт Төв” ХХК болон ОХУ-ын “Клевер Фармер” ХХК хооронд 2025 оны 05 дугаар сарын 23-нд газар тариалангийн ухаалаг системийг туршилтаар нэвтрүүлэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэтөгс нар оролцлоо.

“Клевер Фармер” ХХК нь ОХУ-даа газар тариалангийн ухаалаг технологи, удирдлага бүхий нэгдсэн систем нэвтрүүлсэн туршлагатай аж. Тус компани болон “Буянт Төв” ХХК-тай хамтран туршилтын журмаар нэвтрүүлэх систем нь цаг агаарын мэдээ, тариалангийн талбай хүртээмж, хөрсний бүтцэд ухаалаг технологийн тусламжтайгаар үнэлэлт дүгнэлт өгч, га талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Монголын цаг уур, байгалийн өвөрмөц нөхцөлд тохирсон ухаалаг системийг нэвтрүүлснээр тариаланчид хөрс боловсруулалт, тариалалт хийхээс эхлээд, ургамал бордох, хамгаалах, улмаар ургац хураах хүртэл тариалалтын бүх шат дамжлагыг тоон өгөгдөлд тулгуурласан шийдлийн дагуу орчин үеийн технологиор хийх нөхцөл бүрдэх юм.


Газар тариалангийн ухаалаг систем нэвтрүүлэх санамж бичиг байгуулав  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй