Шууд Chart

Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо

2025-05-24 11:37:34

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болгох” асуудлыг хэлэлцэж баталлаа. 

Саяхан НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн Өмч хувьчлах комисс хуралдаж, менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нийслэлийн өмчид буцаан авсан билээ. Учир нь тус эмнэлэг нь батлагдсан төсвийг зориулалтаар нь ашигладаггүй, санхүүгийн тайлангаа өгдөггүй, цалингийн 205 сая, НДШ-ийн 910 сая, татварын 507 сая, эм оношлуурын 575 сая, хүнсний 555 сая, газрын төлбөрт 48 сая төгрөг зэрэг өр төлбөртэй болох нь тогтоогджээ. Энэ үеэр уг төвийг шинэчлэн салбар эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар мэдээлсэн. Тэгвэл тус эмнэлгийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болгон 130 ортой, 12 төрлийн кабинет, хүүхэд, дотор, элэг судлалын чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 22 хорооны насанд хүрэгчдэд уламжлалт, мэдрэлийн хэвтэн болон үндсэн, төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 0-16 насны хүүхдийн  үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болох нь ээ.

Салбар эмнэлгийн барилгын гадна талын хэмжилтийг хийж дээвэр болон гадна фасадын зураг хийгджээ. Дотор сантехник, цахилгаан болон агааржуулалт, дотор өрөөнүүдийн байршлын зураг төслийг Сонгинохайрхан эрүүл мэндийн төвийн байрны А блокын ерөнхий барилгын зургаар гүйцэтгэл хийгдэж байгаа аж.


Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 4 цаг 26 минутын өмнө
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

Бидэнтэй нэгдээрэй