Шууд Chart

Пентагон Катар Улсаас бэлэглэсэн онгоцыг Д.Трампын хэрэгцээнд хүлээж авчээ

2025-05-24 12:52:23

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Катарын хааны гэр бүлээс бэлэглэсэн 400 орчим сая долларын үнэ бүхий Боинг-747 онгоцыг зохих сайжруулалт тоноглол хийсний дараа албан ёсоор Ерөнхийлөгчийн онгоц болгохоор хүлээж авчээ.

Пентагоны төлөөлөгч Шон Парнелл онгоцыг бүх дүрэм журмын дагуу хүлээж авсан, Ерөнхийлөгчийг тээвэрлэх онгоцонд шаардлагатай аюулгүйн болон бусад бүх ажиллагааг хангана гэж мэдэгдсэн байна. Онгоцыг шинэчлэхэд хоёр жилийн хугацаа шаардагдах бөгөөд онгоцны өртгөөс хэд дахин их зардал гарч магадгүй юм. Ардчилсан намын болон Бүгд найрамдах намын хэд хэдэн хууль тогтоогч гадаад улсаас ийм бэлэг авах нь Үндсэн хуульд харшилна, мөн Ерөнхийлөгч ашиглахад аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй гэж мэдэгдэж байсан юм. Air Force One гэх, Ерөнхийлөгчийн одоо ашиглаж байгаа онгоц радиацын болон пуужингийн хамгаалалтын технологи зэрэг олон талын эрсдэлээс хамгаалах чадамжтай байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пентагон Катар Улсаас бэлэглэсэн онгоцыг Д.Трампын хэрэгцээнд хүлээж авчээ  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй