Шууд Chart

Германд мах орлуулагчийн үйлдвэрлэл нэмэгджээ

2025-05-24 12:55:18

Өнгөрсөн 2024 онд Германд цагаан хоолтнуудад зориулсан бургер, котлет, хиамны сонголт улам өргөжиж, мах оруулагчийн үйлдвэрлэл 4 хувиар өсөж, 126 мянга 500 тоннд хүрчээ. Ийм бүтээгдэхүүний нийт өртөг хагас тэрбум еврогоос давсан гэдэг дүнг Висбаден дахь Холбооны Статистикийн албанаас мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд Германы нэг иргэнд 1,5 кг хиймэл мах оногдож байсан гэсэн үг юм байна.

Гэвч жинхэнэ махны хэрэглээ ч мөн зэрэг өссөн үзүүлэлттэй байгааг Германы ХАА, хүнсний Холбооны агентлагийн мэдээ харуулжээ. Өнгөрсөн онд ХБНГУ-ын нэг оршин суугч дунджаар 53,2 кг мах махан бүтээгдэхүүн хэрэглэсэн бол, өмнөх 2023 онд энэ үзүүлэлт 52,9 кг байсан байна. Албаныхны үзэж байгаагаар, энэ өсөлт нь шувууны махны хэрэглээ өссөнтэй гол холбоотой. Мөн германчууд гахай, үхрийн мах түлхүү хэрэглэдэг байдал хэвээр гэж тооцогджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германд мах орлуулагчийн үйлдвэрлэл нэмэгджээ  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй