Шууд Chart

Оросуудын 63 хувь нь чинээлэг ажилгүйчүүдээс татвар татахын эсрэг байна

2025-05-24 12:57:50

Оросын “Супержоб” агентлагийн судалгаагаар, эрхэлсэн тодорхой ажилгүй боловч далд орлого олдог “чинээлэг ажилгүйчүүд” гэх ангиллын хүмүүсээс татвар татахыг оросуудын ердөө 17 хувь дэмжжээ. Тэр дундаа асуулгад оролцогсдын 63 нь, гэрийн эзэгтэй нарыг энэ ангилалд оруулсныг  эсэргүүцсэн байна. Оросын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн профессор Александр Сафонов “чинээлэг ажилгүйчүүдээс” тусгай зохицуулалтаар татвар хураах санаа дэвшүүлж, энэ ангилалдаа эцэг эх нь өндөр орлоготой айлын хүүхдүүд, гэрийн эзэгтэй нар, түрээсийн орлогоор амьдардаг хүмүүс, өндөр настан асардаг эсвэл олон хүүхэдтэй эцэг эхчүүдээс бусад тэтгэмж тэтгэлэг авдаг хүмүүсийг хамруулж авч үзжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросуудын 63 хувь нь чинээлэг ажилгүйчүүдээс татвар татахын эсрэг байна  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй