Шууд Chart

Google-ийг үүсгэн байгуулагчдын нэг С.Брин нэгэн иргэнд 700 сая долларын хувьцаа бэлэглэжээ

2025-05-24 13:00:55

Америкийн Гүүгл корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг, Форбс сэтгүүлээс нийтлүүлдэг дэлхийн хамгийн баян найман хүмүүсийн жагсаалтын эхний наймд багтдаг Сергей Брин технологийн Alphabet компанийн 700 сая долларын үнэ бүхий хувьцааг нэр нь тодорхойгүй хүнд бэлэглэжээ.

Блүүмбергийн мэдээлснээр, Alphabet компанийн 4,1 сая ширхэг хувьцааг буяны үйлсэд хандивлах юм уу итгэмжлэгдсэн сангуудад тарааж болзошгүй юм байна. Сергей Брин өмнө нь, Паркинсоны өвчний судалгаанд удаа дараа хандив өгч байсан гэдгийг мөн дурдсан байна. Түүнээс гадна Брин 2023 онд уур амьсгал, эрүүл мэндийн асуудал эрхэлдэг ашгийн бус байгууллага байгуулсан байдаг байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Google-ийг үүсгэн байгуулагчдын нэг С.Брин нэгэн иргэнд 700 сая долларын хувьцаа бэлэглэжээ  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй