Шууд Chart

“Шинэ тойрог авто зам” төслийн трассыг дахин инженерчилнэ

2025-05-24 13:06:06

Улаанбаатар хотын Их тойруугийн гудамжийг дахин төлөвлөх, гурван байршилд олон түвшний огтлолцол байгуулах ажлыг 2028 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөрт багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, “Шинэ тойрог авто зам” төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн болон "Си-Эс-Си-И-Си Айком консалтантс" түншлэл шалгарч, 2025 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр гэрээ байгуулсан.

Төслийн зөвлөх байгууллага нь төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсвийг боловсруулах үүрэг хүлээж, Улаанбаатар хотын төвийн хэсгийн замын ачаалал, хөдөлгөөний зохион байгуулалт, бүтцийн сайжруулалтыг хэрэгжүүлж ажиллах юм.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 9-ний өдрийн Дугаар: УТ2402804435-тай зөвлөх үйлчилгээний гэрээгээр Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах хүрээнд Эхлэлийн тайлан ирсэн бөгөөд ажлын аргачлал, ажлын төлөвлөгөө, зардлын задаргаа болон урьдчилсан трассын дагуух хувилбарын саналыг ирүүлжээ. Эхлэлийн тайланд Авто зам, замын байгууламжийн төслийн инженер техникийн ажилтнууд танилцаж санал, дүгнэлтээ өгсөн бөгөөд төслийн трассын дагуу авто замыг дахин инженерчлэх юм. 

Урьдчилсан байдлаар нэгдүгээр тойрог зам 20 гаруй км урт үргэлжлэх бол хоёрдугаар тойрог зам 24.4 км урт байна. Шинэ тойрог замыг барьснаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, олон улсын транзит тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, замын хөдөлгөөний зорчилтын хурдыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Тодруулбал, Их Монголын гудамжны нэвтрүүлэх чадвар 10 хувь, Баянбүрдийн тойргийн нэвтрүүлэх чадвар 14 хувь, Зүүн дөрвөн замын нэвтрүүлэх чадвар 23 хувь, Баруун дөрвөн замын нэвтрүүлэх чадвар 21 хувиар нэмэгдэхийг мэргэжилтнүүд тооцоолжээ. Мөн Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон улсын түвшний огтлолцол зам болно гэдгийг НИТХ-ын Ээлжит бус VI хуралдаанд танилцууллаа. НЗДТГ-аас Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийн трассыг батлуулах тухай Засгийн газрын хуралдаанд оруулах албан тоотыг ЗТЯ-нд хүргүүлсэн ба Засгийн газрын хурлаар оруулахаар зэхэж байгаа аж. Барилга угсралтын ажил гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг яам, агентлагийн түвшинд шийдвэрлэх шаардлагатайг энэ үеэр мөн онцоллоо.   

 

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

“Шинэ тойрог авто зам” төслийн трассыг дахин инженерчилнэ  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 4 цаг 55 минутын өмнө
Дамдинсүрэнгийн 9000 мянган үгтэй ном 9000 мянга биш 2000 мянга байлээ. Ямарч үгийг аялгуулж болдог. Аялгууг үг гэж болохгүй. Молор эрдэнэ зөв юм ярьдаг ч зохиолд түүх агуулагддагыг мэддэггүй тархиа угаалгасан.
Зочин [127.0.0.xxx] 4 цаг 56 минутын өмнө
Зан нь
Зочин [127.0.0.xxx] 4 цаг 57 минутын өмнө
Зан олдохгүй гэж үзэхээс өөр аргагүй....

Бидэнтэй нэгдээрэй