Шууд Chart

Тээврийн хэрэгсэл шатаж байсныг хяналтын камераар илрүүлжээ

2025-05-24 13:09:38

Энэ оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны автомашины зогсоолд байсан Приус маркийн тээврийн хэрэгсэл шатаж байсныг камерын хяналтаар илрүүллээ.

Ийнхүү “Улаанбаатар марафон-2025" арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байсан Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай арга хэмжээ галыг бүрэн унтраан иргэдийн эд хөрөнгийг авран хамгааллаа.

Иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Тээврийн хэрэгсэл бүрт гал унтраагуур байрлуулж, тогтмол шалгаж байхыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөж байна.


Тээврийн хэрэгсэл шатаж байсныг хяналтын камераар илрүүлжээ  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй