
Улаанбурхан гэдэг нь нусгайрах, халуурах, нүд үрэвсэх, ханиалгах, амны салстад тууралт гарах, биеэр толбон гүвдрүүт тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.
- Халдварын эх уурхай: Өвчтэй хүн
- Халдвар дамжих зам: Агаар дусал
- Халдварын нууц үе: Дунджаар 7-14 хоног, ховор тохиолдолд 28 хоног
- Халдвартай байх үе: Тууралт гарахын өмнөх 4 хоног, гарсаны дараах 4 хоног
Урьдчилан сэргийлэлт
- Улаанбурхан, гахай хавдар, улаанууд өвчний эсрэг /УГУ/ вакциныг 9 сар, 2 настайд товлолын дагуу хийлгээрэй.
- Халдвартай хүнтэй хавьтал болсон тохиолдолд ӨЭМТ-д хандаж 72 цагийн дотор вакцинд хамрагдаж халдвараас сэргийлээрэй.
- Жирэмсэн эмэгтэй, 0-8 сартай хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, гадуур гарахдаа амны хаалт хэрэглэх.
- УГУ вакцинд хамрагдаагүй 4 хүртэлх насны хүүхдийг 1сарын зайтай 2 удаа дархлаажуулна.
- УГУ вакцин огт тариулаагүй, тариулсан эсэх нь тодорхойгүй 7-15 насны хүүхдийг 1 удаа дархлаажуулна.
- Гадагшаа зорчиж буй иргэн сайн дурын үндсэн дээр төлбөрөө төлж хийлгэнэ. /ХӨСҮТ сайн дурын дархлаажуулалтын кабинет/
Улаанбурхан өвчний хавьтал болсон тохиолдолд 72 цагийн дотор вакцинд хамрагдаж халдвараас сэргийлээрэй | ||
Үзсэн: 112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.