
2025 оны тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 4-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.
Хур тунадас: Тавдугаар сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
29-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна,
30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
Зургаадугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
02-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
03-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Тавдугаар сарын 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, 29, 06-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 02-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Тавдугаар сарын 27-нд нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нөөс нутгийн хойд хэсгээр эрс сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Тавдугаар сарын 28-нд бороо, 31-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Тавдугаар сарын 27, 28-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-7 хэм, бусад хэсгээр 9-14 хэм өдөртөө 25-30 хэм дулаан, 29-нөөс эрс сэрүүсэж, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, бусад хэсгээр 3-8 хэм өдөртөө 15-20 хэм дулаан байна.
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
Үзсэн: 1355 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.