Шууд Chart

Улсын заан Б.Бат-Өлзий бөхчүүдийн чансааг тэргүүлсэн хэвээр байна

2025-05-26 11:49:27

Өнгөрсөн гурван өдөр /2025.05.23, 24, 25-нд/ зохион байгуулагдсан Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.

Улсын заан Б.Бат-Өлзий "Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, улсын начин Агвааны Норовын нэрэмжит барилдаан" болон "Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан"-д дараалан түрүүлж 11350 оноогоор чансааг тэргүүлж байна.

Удаах байрт Улсын начин Э.Батмагнай 10300 оноогоор чансаагаа хадгалж үлдлээ. Харин аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар чансаа ахиж 8800 оноогоор анх удаа чансааны 4-р байрт Улсын начин Ч.Батчулуунтай зэрэгцлээ.

 


Улсын заан Б.Бат-Өлзий бөхчүүдийн чансааг тэргүүлсэн хэвээр байна  
Үзсэн: 321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй