Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож байна. Чуулган энэ сарын 16-наас ирэх сарын нэгэн хүртэл үргэлжлэх юм.
Чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт”, “Хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр тусгай чуулган”, “Уугуул иргэдийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний бүгд хурал” зэрэг олон улсын хэд хэдэн уулзалт, арга хэмжээнд оролцохоос гадна бусад улс, олон улсын байгууллагын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
| Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байна | ||
| Үзсэн: 1616 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.