
Батлан хамгаалах яам 2025 оныг "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан.
Энэ хүрээнд батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
Зорилтын хүрээнд өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БХЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад "Ниссан Навара" загварын 20 автомашин өглөө.
Сайд С.Бямбацогт батлан хамгаалах бодлогын төвд хүн байна гэдгийг онцлоод, БХЯ-ны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан 17 зорилтын нэг өнөөдөр бодит ажил болж, яамны харьяа байгууллага болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад автомашин өгч байгааг хэллээ.
Мөн өнгөрсөн гуравдугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийнхаа техникийг Тоёота загварын 14 автомашинаар шинэчилсэн.
Цаашид нэгтгэл, анги, салбарууд, цэргийн багаа хэрэгцээт ачааны болон тусгай зориулалтын автомашинуудаар нөхөн хангахаар төлөвлөж байна гэсэн юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
“Ниссан Навара” загварын 20 автомашин өглөө | ||
Үзсэн: 319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.