Дархан-Уул аймгийн нутаг барилгын материалын болон төмрийн хүдрийн их хэмжээний нөөцтэй. Тиймээс тус аймагт Засгийн газрын бодлогын хүрээнд барилгын хоёр үйлдвэр, 3000 айлын орон сууц ашиглалтад орууллаа.
Мөн "Дархан" төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн жилд нэг сая тонн төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэрийг энэ оны төгсгөлөөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн жилд нэг сая тонн төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэрийг түшиглэн төмрийн хайлшаар барилгын материал хийх Монгол, Хятадын хамтарсан дөрвөн үйлдвэр байгуулагдах юм байна. Энэ тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалангаас торуулсныг хүлээн авцгаая.
| Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр ашиглалтад орно | ||
| Үзсэн: 1895 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.