
Нийслэлийн аварга шалгаруулах 3X3 барилдааны удирдамж батлагджээ. Энэ барилдаан 2025 оны тавдугаар сарын 30,31-ний өдрүүдэд 14:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдаанд Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдааны чансаагаар эхний 27-д жагссан бөхчүүд оролцоно. Хүндэтгэх шалтгаанаар оролцохгүй бөхийн оронд дараагийн чансаатай бөх орно.
Барилдаанд оролцох бөхчүүд тавдугаар сарын 28-ны 17:00 цаг хүртэл цахимаар бүртгүүлнэ. Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд оролцох бөхчүүд сугалаа татаж дүүрэгт хуваарилагдана. Нэг багийн бөх тус бүр эсрэг багийн ижил дугаартай бөхтэй халз барилдана. Ялсан баг 1 оноо, ялагдсан баг 0 оноо авна. Эцсийн дүнг гаргахад оноо тэнцвэл багийн нийт давааг тоолно.
Шагнал
- Хувийн дүн,даваа тус бүрийн шагнал 250.000 төгрөг
- Хувийн дүнгээр тэргүүлэгч бөхийн шагнал 5.000.000 төгрөг
- Багийн дүн
- Түрүүлсэн багийн шагнал 15.000.000 төгрөг
- Дэд байрт шалгарсан багийн шагнал 10.000.000 төгрөг.
- Гутгаар байрт шалгарсан багийн шагнал 5.000.000 төгрөг.
Нийслэлийн аварга шалгаруулах 3X3 барилдаан болно | ||
Үзсэн: 323 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.