Шууд Chart

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх мэдээлэл хийлээ

2014-09-22 14:59:01

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх олны анхаарал татсан зарим хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар өнөөдөр мэдээллээ.

Шүүх байгуулах тухай хуулийн дагуу нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-уул дүүргийн шүүх нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх болон шинэчлэн зохион байгуулагдсан юм. Оны эхний есөн сарын байдлаар нийтдээ 1372 хэрэг хүлээн авсны 84 хувийг шийдвэрлэсэн байна.
 
Түүнчлэн энэ оны эхний есөн сарын байдлаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах, мэргэжлийг нь дээшлүүлэх 18 удаагийн сургалтыг үндэсний болон олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн оролцоотой зохион байгуулсан байна. Үүнд давхардсан тоогоор 1080 шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагджээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Хурд” агентлагийн бэлтгэснээр хүргэж байна.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх мэдээлэл хийлээ  
Үзсэн: 2644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй