Шууд Chart

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар 158 км урт хурдны зам тавьжээ

2025-05-27 11:03:15

Хятад улсын инженерүүд хиймэл оюун ухаан, автоматжуулсан технологийг ашиглан 158 км урт хурдны замыг хүний оролцоогүйгээр тавьсан талаар цахимд орчинд онцолж байна.

2024 оны 10 дугаар сард багтаан Хятадын инженерүүд Бээжин-Хонконг-Макао хурдны замын 157.79 км урт хэсгийг бүрэн автоматжуулсан машин, дрон, хиймэл оюун ухааны тусламжтайгаар тавьжээ.

Тус төсөлд ашиглагдсан Sany компанийн SAP200C-10 гэх мэт өргөн царигтай асфальт дэвсэгч машин, 13 болон 30 тонны жинтэй автомат бул машинуудыг өндөр нарийвчлалтай байршил тогтоох систем, хиймэл оюун ухаан дээр суурилсан алгоритмуудаар тоногложээ.

Төслийн явцад дронуудыг газрын гадаргын хэмжилт, хяналтад ашигласан бөгөөд бүх үйл ажиллагаа нь хүний шууд оролцоогүйгээр, алсын зайнаас хянаж байжээ.

Ингэснээр хөдөлмөрийн зардлыг бууруулах, барилгын чанар, аюулгүй байдлыг сайжруулах зэрэг олон давуу талтайг харуулсан байна. Мөн зам барилгын салбарт хиймэл оюун ухаан, автоматжуулалтыг үр дүнтэй ашиглах боломжийг харуулж, дэлхий дахинд шинэ жишиг тогтоож байгаа юм.


Хиймэл оюун ухааны тусламжтайгаар 158 км урт хурдны зам тавьжээ  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй