
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд тараад байгаа “Тамгагүй төр буюу Монгол хаан жүжгийг Соёлын яамнаас 350 сая ам.доллараар санхүүжүүлсэн” гэх мэдээлэлтэй ходбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас дараах мэдэгдэлийг гаргалаа.
Мэдэгдэлийг бүрэн эхээр нь хүргэе.
МЭДЭГДЭЛ
Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон нэр бүхий иргэдээс “Тамгагүй төр буюу Монгол хаан жүжгийг Соёлын яамнаас 350 сая ам.доллараар санхүүжүүлсэн” гэх ор үндэсгүй худал мэдээллийг түгээж байгаад няцаалт хийж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам өнгөрсөн хугацаанд “Монгол хаан” төсөлд ямар нэг байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам соёл, урлагийг хөгжүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, эх орноо Олон улсад эергээр сурталчилж буй мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийн театр, чуулгуудыг тодорхой түвшинд бодлогоор дэмжин ажилладаг.
Энэ хүрээнд “Монгол хаан” төсөлд бодлогын дэмжлэг үзүүлж ажилласан ба 350 сая ам.доллар буюу ССАЖЗЯ-ны хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгөөр санхүүжүүлсэн гэх мэдээлэл илт худал буюу ямар ч боломжгүй болохыг дахин мэдэгдэж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам байгуулагдсан цагаасаа монголчуудын эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг төлөвшүүлэх, соёлын өв, түүхэн дурсгалуудаа хадгалж хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүх нийтийн соёлын боловсролыг сайжруулах чиглэлд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн. Цаашид ч энэхүү зорилгынхоо төлөө тууштай ажилласаар байх болно.
Иймд ард иргэд Та бүхнийг аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, улс төрийн зорилго бүхий илт худал мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна.
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам мэдэгдэл гаргалаа | ||
Үзсэн: 242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.