Шууд Chart

“Бүртгэл-Хариуцлага, хамгаалалт” нөлөөллийн аяныг эхлүүлжээ

2025-05-27 11:21:37

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бүртгэлийн хариуцлагыг дээшлүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Бүртгэл - Хариуцлага, хамгаалалт” нөлөөллийн аяныг өчигдөр эхлүүлжээ.

Гадаадын иргэнийг байрлуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь түүнийг Гадаадын иргэн, харьяатын газарт 48 цагийн дотор бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг цахимаар хийж болох хуулийн зохицуулалттай. 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 14310 гадаадын иргэнийг цахим системээр бүртгүүлсэн байна.

Энэхүү бүртгэл нь зөвхөн хяналтын механизм биш, харин тухайн гадаадын иргэнийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хамгаалах суурь юм. Түүнчлэн бүртгэлийг үнэн зөв хийснээр жуулчдын аяллын маршрут бодитой гарах, маршрутын дагуу жуулчдад зориулсан аялал жуулчлалын бүс байгуулах бодлогыг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой.

Иймд гадаадын иргэнийг байрлуулж буй зочид буудал, амралтын газар, аялал жуулчлалын байгууллагуудыг аянд нэгдэж, цахим бүртгэлийн систем (e-mongolia.mn, isf.mn) ашиглан гадаадын иргэнийг бүртгүүлэхийг уриалж байна.


“Бүртгэл-Хариуцлага, хамгаалалт” нөлөөллийн аяныг эхлүүлжээ   
Үзсэн: 200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй