
Энэ 2025 онд батлан хамгаалах салбарын хэмжээнд 60 авто машинаар техник хангалтын парк шинэчлэл хийж, өнөөдөр /2025.05.27/ яамны харьяа байгууллага болон цэргийн ангийн төлөөлөлд “Suzuki Jimni- маркийн 18 автомашин гардууллаа.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд техникийн парк шинэчлэл огт хийгдээгүй салбарын техник хангалтыг ийнхүү нийт 60 автомашинаар шинэчиллээ.
Өнгөрсөн гуравдугаар сард энхийг сахиулагчдынхаа техник хэрэгслийг 22 автомашинаар шинэчилсэн. Өчигдөр /2025.05.26/ Ниссан Навара маркийн 20 авто машин цэргийн ангийн төлөөлөлд гардуулсан билээ.
60 автомашинаар парк шинэчлэл хийлээ | ||
Үзсэн: 213 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.