Шууд Chart

Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо

2025-05-27 15:44:26

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтын дагуу Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит компани, төрийн бус байгууллага, үндэсний шигшээ багийн тамирчдын төлөөллөөс бүрдсэн үндэсний хороог шинэчлэн байгуулсан ба 2025 оны анхдугаар хуралдаан 05 дугаар сарын 27-ны өдөр боллоо.

 

Олимп бол улс орнуудын нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулдаг, соёл, спортын дипломат суваг юм. Манай тамирчдын амжилт залуучуудад үлгэр дуурайлал болж, нийгмийн эрүүл мэнд, үндэсний эв санааны нэгдэл, итгэл үнэмшлийг бэхжүүлж байдаг. Тиймээс Олимпын бэлтгэлийг төрийн бодлогын хүрээнд тасралтгүй, тогтвортой дэмжиж, шинжлэх ухааны ололт, техник технологид суурилсан бэлтгэлийн бааз суурийг бий болгож, санхүүжилтийн оновчтой системийг бүрдүүлэх нь чухал байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хүн төрөлхтний спортын их баяр наадам “Лос-Анжелес - 2028” олимп, паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийг амжилттай бэлтгэн оролцуулж, амжилтаа ахиулахын төлөө нэгдсэн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллах болно.


Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо  
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй