Шууд Chart

ОХУ: АНУ-ын “Алтан дээвэр” төсөл стратегийн аюулгүй байдлыг алдагдуулна

2025-05-29 10:04:08

Ерөнхийлөгч Д.Трамп пуужингийн довтолгооноос олон давхар хамгаалалт үүсгэж АНУ-ыг хамгаалах “Алтан дээвэр” хөтөлбөрийг бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 2029 оноос өмнө ашиглалтад оруулах зорилттой байгаагаа өнгөрөгч 7 хоногт зарласан. Тэгвэл АНУ ийм систем хөгжүүлснээрээ стратегийн тогтвортой байдалд аюул заналхийлж, дэлхий дахинд зэвсгээр хөөцөлдөх явдал дахин шинээр эхлүүлнэ гэж шүүмжилсэн байр суурийг Оросын ГХЯ-ны төлөөлөгч өчигдөр илэрхийлсэн байна.

Америкийн эрх баригчид эсрэг талын пуужингийн зэвсэглэл, дэд бүтцийг устгах төхөөрөмжүүдийг мөн нэмэлт хүч зарж хөгжүүлэхээр санаархаж байгаа нь АНУ угтаа, урьдчилж анхааруулах бус, харин түрүүлж довтлон устгах нэн аюултай үзэл номлолыг биетээр хэрэгжүүлэх гэж байгаа хэлбэр гэж Оросын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үедээ мэдэгджээ. Мөн тэрээр энэ асуудал дээр Орос, Хятад улсуудын байр суурь нийлж байгаа гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Трамп Израил улсын “Төмөр дээвэр” агаарын хамгаалалтын системийн жишгээр загварчлагдсан “Алтан дээвэр” нэртэй иж бүрэн систем байгуулах тухай зарлигт албандаа орсныхоо дараахан буюу 1-р сарын 28-нд гарын үсэг зурсан юм байна. Нийт 175 тэрбум ам.долларын өртөгтэй гэж тооцогдож байгаа энэ хөтөлбөрийн эхний санхүүжилт болох 25 тэрбумыг одоогийн байдлаар Конгрессоор батлуулах шатандаа яваа юм байна. Мөн энэ эхний үе шат нь Трампын бүрэн эрхийн хугацааны төгсгөлд буюу 3жилийн дараа бүрэн бэлэн болно гэдэг тооцооллыг танилцуулжээ.

Шинжээчдийн хувьд, “Алтан дээвэр” энэ хөтөлбөр Израилын “Төмөр дээвэр” системтэй ажиллах зарчим, цар хүрээний хувьд хавьгүй давуутай, тэр хэрээрээ өртөг зардал нь ч хэдэн арван тэрбумд яригдаж байгааг хэлж байна. Гэвч дэлхий дахин дахь одоогийн хүчний тэнцвэр алдагдах эрсдэл үүснэ гэдэг үүднээс цөмийн зэвсэгтэй орнуудын зүгээс болгоомжлол мөн шүүмжлэл дагуулж байна. Ийм байр суурийг Орос, Хятад улсууд хамтарсан мэдэгдэл гарган илэрхийлж, Трампыг энэ санаанаасаа татгалзахад уриалсан бол, Хятад, Умард Солонгос улсууд мөн энэ хөтөлбөрийг эрс шүүмжилж байгаа юм байна. Мөн Америкийн энэ төлөвлөгөөгөөрөө дэлхий ертөнцийг аюулгүй болгох бус, харин улс орнууд хооронд хардлага сэрдлэгийг нэмэгдүүлж, дэлхий даяар зэвсгээр хөөцөлдөх, цөмийн дайны аюулыг улам хурцатгаж, сансрын орон зайг цэрэг зэвсэгжүүлэх үйл явцыг түргэсгэнэ гэж эдгээр улсын зүгээс шүүмжилсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ: АНУ-ын “Алтан дээвэр” төсөл стратегийн аюулгүй байдлыг алдагдуулна   
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй