
Амьдарч байгаа газар, ажиллаж байгаа албан байгууллага, өөрийн болоод өрхийн аюулгүй байдалдаа та хэр анхаардаг вэ.
Таны ойр орчинд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжийг Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гараг бүр танд олгож байна.
Онцгой байдлын байгууллагын http://quiz.belenbai.mn/ сайтад зочлон, гурван төрлийн хяналтыг хуудсыг бөглөөд нэг үзээрэй.
Буруу бөглөсөн ч танд зөв хариултыг өгөх бөгөөд аюулгүй байдлаа хангахад 2-3 минут л шаардлагатай.
Өөрийн болоод хайртай хүмүүсийн чинь аюулгүй байдал иргэн таны гарт байгааг үргэлж санаж, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх алхмыг хийж хэвшихийг ОБЕГ-аас уриалж байна.
Аюулгүй байдлаа хангах алхмыг хийхэд танд 2-3 минут л шаардлагатай | ||
Үзсэн: 229 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.