Шууд Chart

“Улаанбаатар опен” олон улсын тэмцээн сонгомол бөхийн барилдаанаар эхэллээ

2025-05-29 11:53:34

“Буянт-Ухаа” спорт ордонд болж буй чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээнд 17 орны 350 гаруй бөх хүч сорьж байна.
Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 55, 67, 72, 77, 82, 87, 97 кг-ын жингийн сонирхолтой барилдаанууд өрнөж байна.
Эдгээр жингүүдэд ОУХМ Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг тэргүүтэй Монголын есөн бөх зодоглож байгаа юм.
Урьдчилсан шатны барилдаанууд 10:30 цагаас эхэлсэн бөгөөд хагас шигшээ, дагах барилдаанууд 13:00 цагаас, харин медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.  
 

“Улаанбаатар опен” олон улсын тэмцээн сонгомол бөхийн барилдаанаар эхэллээ  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй