
Дэлхий дээрх хамгийн том алтны нөөц газрын доор 3000 гаруй км-ийн гүнд байдаг. Тэгвэл Геттингений их сургуулийн эрдэмтэд газрын гүний алт дээш “цацагддаг” байж болохыг тогтоосон байна. “Нэйчур” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлангаас үзвэл, алттай хамт манай дэлхийн металл цөмд агуулагддаг, химийн нэршил нь 100RU гэдэг рутенийн изотоп Хавайн арлуудын галт уулын чулуулаг дунд ер бусын өндөр нягтшилтай байгааг геохимичид баталжээ.
Энэ нь дэлхийн цөмтэй зэргэлдээ байдаг металлууд халуун мантийн урсгалаар дээшилж ил гарсан гэсэн үг юм. Хавай дахь галт уулын идэвхжил нь, алт болон бусад ховор металлыг үлэмж их хэмжээгээр агуулдаг Дэлхийн гүний давхаргууд дахь бодисуудын хөдөлгөөнтэй холбоотой байж болзошгүй гэж судлаачид үзэж байна. Уг цөм бүрэн тусгаар бус, түүн дотор агууламжууд гадна тал руугаа ил гарч, тэр ч бүү хэл далайн арлуудын нэг хэсэг болсон байх магадлалтай болж таарч байгаа юм байна.
Өдгөө ил болж тогтоогдсон алт, цагаан алтны нөөц ч ийм үйл явцын үр дүн байж болох юм гэж судлаачид үзжээ.
Алт, үнэт металл дэлхийн цөмөөс дээш “цацагддаг” гэж үзэв | ||
Үзсэн: 320 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.