
Samsung Galaxy S25 Edge ухаалаг утасны хамгийн гол сул тал нь зай хураагуур нь гэж үзжээ. Самсунг компаниас энэ сарын дундуур танилцуулсан Galaxy S25 Edge утсыг ашигласан туршлагаа салбарын SamMobile хэвлэлийн сэтгүүлчид хуваалцсан байна.
Дөрвөн сэтгүүлч туршилтад оролцсоноос нэг нь л уг ухаалаг утсыг хангалттай хугацаанд дангаараа ажиллаж болж байна гэж дүгнэсэн бол бусад нь, “Самсунг” хэдийгээр энэ утсаа бүтэн өдөр цэнэгээ даана гэж сурталчилж байсан боловч үд гэхэд цэнэглэхээс аргагүй болж байсан” гэж мэдүүлжээ. Ингэж өдрийн дунд цэнэглэхгүй бол орой болтол ажлаа хийж чадна гэх баталгаа огт байгаагүй гэж тэд ярьсан байна. Улмаар энэ ухаалаг утасны гол дутагдал нь дангаараа урт хугацаанд ажиллах боломжгүй гэж дүгнэсэн байна.
Мэргэжилтнүүд Самсунг-ийг зах зээл дээрх хамгийн нимгэн корпусыг бүтээхийн тулд 3900 миллиампер-цагийн багтаамжтай батарей суулгасан гэж үзэж байна. “Ийм хэмжээний ажиллагаатай батарей суулгаж байгаа бол зүгээр л гэмт хэрэг” гэж сэтгүүлчид онцлоод, Европт Samsung Galaxy S25 Edge утас 1240 еврогийн үнэтэй байгааг дурджээ.
“Самсунг”-ийн хамгийн нимгэн ухаалаг утасны гол дутагдлыг нэрлэжээ | ||
Үзсэн: 307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.