
Өчигдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг Соёлын төв өргөөний баруун замд лексус маркын тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчин урсгал сөрж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж зөрчил үйлдсэн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу 50000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж шийдвэрлэлээ.
Иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бусаддаа хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.
Урсгал сөрсөн жолоочийг 50000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг хасжээ | ||
Үзсэн: 429 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.