
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр боллоо.
Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3-т заасан бүрэн эрхийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг боловсронгуй болгох саналыг баталж, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооноос тус тус санал авсны дараа хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалаас ирүүлсэн “Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”, “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д тус тус санал хүргүүлэхээр тогтов.
Үүнээс гадна Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаас ирүүлсэн тодруулга хүсэх тухай, мөн иргэн Н.Ариунболдоос ирүүлсэн нээлттэй мэдээлэл авах тухай албан бичгүүдтэй танилцаж, хариу хүргүүлэхээр боллоо.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр Нийт шүүгчийн чуулганы Ажлын хэсгээс ирүүлсэн хүсэлтийн тухай хэлэлцэж, санал хүргүүлэхээр тогтож, мөн бусад асуудлыг хэлэлцлээ.
Нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн боллоо | ||
Үзсэн: 361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.