
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургаадугаар сарын 1-нд зарим авто зам хаана. Тодруулбал, баярын үйл ажиллагааны үеэр буюу 08:00-19:00 цагийн хооронд дараах гудамж замыг хаана.
- Монголын хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)
- Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
- Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
- Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
- “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж) зам хаах юм.
Мөн энэ өдөр хүүхдүүдийн “Хүүхдийн ертөнц” парад болохоос гадна “Magic Mascot” энтертайнментын Уолт Диснейн үлгэрийн баатруудын “Magic Dream” парад болно. Үүнтэй холбоотойгоор зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Тодруулбал,
- “Хүүхдийн ертөнц” парад: 10:00-12:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Сүхбаатарын талбайг нар зөв тойроод эхэлсэн цэг хүртэл;
- “Magic Dream” парад:
- Нэгдүгээр тойрог: 10:30-12:00 цагийн хооронд “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төвөөс Сүхбаатарын талбай хүртэл;
- Хоёрдугаар тойрог: 13:00-14:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун урд талаас Сүхбаатарын талбайн зүүн урд тал хүртэл явна.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дараах гудамж замыг хаана | ||
Үзсэн: 532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.