
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зарим гудамж замыг хааж байгаатай холбогдуулан 06:00-20:00 цагийн хооронд доорх зураглалын дагуу үйлчилгээ үзүүлнэ.
- М:1А чиглэл: Таван шар - Мөнгөн завьяа чиглэлд өөрчлөлт орж Таван шар - Тэнгис кино театр хүртэл;
- М:3 чиглэл: Архивын Ерөнхий газар - Сүхбаатарын талбай чиглэлд өөрчлөлт орж Архивын Ерөнхий газар - МУБИС - Ард кино театр хүртэл;
- Х:19 чиглэл: Чингис хаан Олон улсын нисэх буудал - Сүхбаатарын талбай чиглэлд өөрчлөлт орж Чингис хаан Олон улсын нисэх буудал - 120 мянгатын автобусны буудал хүртэл;
- Ү:30 чиглэл: Сүхбаатарын талбайн төв зогсоол - Натур худалдааны төв - Жанжин клуб чиглэлд өөрчлөлт орж Сүхбаатарын талбайн өмнөх зогсоолд зогсон, Хүнсний 1-р дэлгүүрээр буцаж эргэн Хүүхдийн соёл амралтын хүрээлэн - Натур худалдааны төв - Жанжин клуб маршрутаар явахаар боллоо.
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно | ||
Үзсэн: 391 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.