
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-той 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр утсаар ярив.
Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн үзэл санааны дагуу баяжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлээд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсад 2024 онд хийсэн айлчлалын мөрөөр Англи хэлийг заах ба сурах төгөлдөршил төвийг нээх зэрэг ажил эхнээсээ бодит ажил хэрэг болж буйг онцоллоо.
Мөн АНУ-ын “United Airlines” компани Токио-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэлснээр хоёр улсын хооронд зорчих урсгал, аялал жуулчлал, бизнесийн харилцаа нэмэгдэх ач холбогдолтойг тэмдэглэв.
Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай салбаруудад өргөжүүлэх, тэр дундаа Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяныг үр бүтээлтэй үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.
“Хариуцлагатай аялцгаая” аяныг үр бүтээлтэй үргэлжлүүлэх талаар санал солилцлоо | ||
Үзсэн: 402 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.