
Нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, дэд төвүүдийг холбох зорилгоор “Шинэ хоёрдугаар тойрог зам”, “Шинэ тойрог зам” болон “Туулын хурдны зам” төслүүдийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан бөгөөд трассын нөхцөл байдал, дэд бүтцийн судалгааг хийлээ.
Тодруулбал, “Шинэ II тойрог зам”-ын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг БНХАУ-ын Гуандун мужийн Зураг төслийн хүрээлэн боловсруулж байна. Төслийн явц одоогоор 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. ТЭЗҮ нь нэгдүгээр тойрог замын төлөвлөлттэй уялдуулан хийгдэж байгаа бөгөөд трассын хувьд гурван өөр хувилбарыг боловсруулаад байна.
Энэ талаар Нэгдсэн төслийн удирдлагын газрын авто зам, замын байгууламжийн менежер А.Ербол “Шинэ II тойрог замыг хотын баруун болон зүүн хэсэгт барихаар төлөвлөсөн. Баруун талын зам 15 км, зүүн талын зам 5-6 км орчим урттай байх юм. Замын трассыг гаргахдаа “Улаанбаатар-2040” ерөнхий төлөвлөгөөнд туссан дэд төвүүд болох Тахилтын ам, Баянголын ам зэрэгтэй холбохоор тооцсон. Мөн тус зам нь Туулын хурдны зам болон СХД-ийн тойрог, урд талаас Туулын хурдны замтай холбогдох авто замын сүлжээний нэг хэсэг болж төлөвлөсөн” гэдгийг тодотгосон юм.
Нэгдсэн төслийн удирдлагын газар
А.Ербол: Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан | ||
Үзсэн: 406 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.