Шууд Chart

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ

2025-06-02 06:30:06

Онцгой байдлын байгууллагад 2025 оны 06 дугаар сарын 02-ны 00:27 цагт Хан-Уул дүүрэг 3-р хороо "ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цех дотор гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажиллан, гал түймрийн тархалтыг 01:54 цагт зогсоож, 03:21 цагт галыг бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ  
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй