
Дархан-Уул аймаг төрийн өмчийн бүх цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчиллээ.
"Боловсрол 2032" хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын саналын дагуу хүүхдийн хоолны үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон шим тэжээллэг хоол хүнсээр хангах, тэдний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үүднээс цоо шинэ 28 нэр төрлийн 480 ширхэг гал тогооны тоног төхөөрөмж, сав суулга, багаж хэрэгслийг нийт 31 цэцэрлэгт хүлээлгэн өгчээ.
Уг тоног төхөөрөмжүүд нь СӨБ-ын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих “MNS 7005:2023" стандартын шаардлага хангасан байна. Дараагийн ээлжид төрийн өмчийн ЕБ-ын сургуулиудын цайны газарт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын тоног төхөөрөмж, сав суулга, багаж хэрэгслийг хүлээлгэж өгнө.
Төрийн өмчийн бүх цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчиллээ | ||
Үзсэн: 329 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.