Шууд Chart

Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

2025-06-03 15:19:01

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Төмөр замын газрын дарга Б.Артур нар Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцаж, санал солилцлоо.

Энэхүү шинээр баригдаж буй салбар төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл нийт 102 км урт дан замтай, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөж буй юм.


Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа  
Үзсэн: 340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй