
Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Lilo & Stitch” болон “Mission: Impossible—The Final Reckoning” кино орлогоороо бокс оффист тэргүүллээ. Жүжигчний тоглолт болон анимэйшн хосолсон Диснейн энэ бүтээл Хойд Америкийн кинотеатруудаас 63 сая ам.доллар олсноор орлогоороо дахин тэргүүлж эхэлсэн байна. Энэхүү үзүүлэлт нь “Sinners” киноны орлогоос давсан дүн бөгөөд энэ жилийн хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо.
Дэлхий даяар тус киноны нийт орлого 610.8 сая ам.долларт хүрээд байна. 2002 онд анх гарсан хайр, гэр бүл, нөхөрлөлийн сэдэвт энэхүү инээдэм, уянгын “Lilo & Stitch” киног 2025 онд шинээр бүтээсэн нь ийнхүү үзэгчдийн дунд амжилт олж байна. Харин долоо дахь 7 хоногтоо 5.2 сая ам.доллар нэмж олсон “Sinners” киноны орлого АНУ-д 267.1 сая ам.доллар, дэлхийн хэмжээнд 350.1 сая ам.долларт хүрсэн байна.
“Лило, Стич хоёр” кино энэ оны хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо | ||
Үзсэн: 430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.