
Хүүхэдтэй болох болон амьдралын сэтгэл ханамжийн үзүүлэлт хоорондын харилцан хамаарал Европын эцэг эхчүүдэд өөр өөр гарчээ. Ихэнх хүн хүүхэдтэй болоод амьдралаа илүү утга учиртай болсон гэдэг. Гэвч амьдралын сэтгэл ханамж нь буурсан үзүүлэлттэй байгааг Кёльний их сургуулийн социолог, нийгмийн сэтгэл зүйн тэнхимээс төлөөллийн аргаар явуулсан судалгаа харуулжээ.
Энэ судалгаагаар, эцэг эхчүүд болон хүүхэдгүй хүмүүс хэр сэтгэл хангалуун байх нь нийгмийн байдал, иргэний харьяалал, хүйс, нийгэм-эдийн засгийн статусаас хамаардаг байна. Гэвч хүүхдийн арчилгаа, эцэг эхчүүдийн тэтгэмж, хүүхэд асрах амралт гэсэн гэр бүлийн бодлогын тулгуур асуудлууд Скандинавын хойгт маш сайн хөгжжээ. Энд хүүхдийг “эцэг эхчүүдийн өөрсдийн асуудал” гэж бус, харин хамтдаа шийдвэрлэх ёстой зорилт гэж үздэг болохыг социологичид хэлж байна.
Мөн Финландад эцэг эхчүүдийг бусад улсынхнаас илүү аз жаргалтай болгодог зүйл нь жендерийн тэгш эрх байна. Цалингийн хувьд гэхэд, Скандинавын хойгийн орнуудад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү хамгийн бага байна.
Хүүхэдтэй болох нь амьдралын сэтгэл ханамжид хэр нөлөөтэй вэ | ||
Үзсэн: 436 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.