
2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 16 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар хийх ажил үргэлжилж байна.
Үүний нэг байршил буюу Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон нийт 5.000 метр квадрат талбайн эхний хэсгийн ажил дуусаж байна.
Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн "Гүйцэтгэлийг хэсэгчлэн буюу эхний хэсгийг дуусгаж, дараагийн хэсгийн ажил руу орох зэргээр иргэдэд хүндрэл учруулахгүй байхаар зохион байгуулж байна. Жишээлбэл, Төв шуудангийн уулзвараас Хөрөнгийн бирж хүртэлх явган замын ажил дууссаны дараагаар Хөрөнгийн биржээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байр хүртэлх хэсгийн ажил эхэлнэ. Мөн кабель, шугамыг буулгах, борооны ус зайлуулах шугам хийх гэх мэтчилэн ажлууд давхар хийгдэж байна. Явган замын хувьд байгалийн боржин чулуун хавтангаар хийгдэж байгаа бөгөөд 4 см хүртэлх зузаантай юм. Боржин чулууг үндэсний үйлдвэрлэгч буюу Чулуу үйлдвэрлэгчдийн холбооны 14 компани болон БНХАУ-аас худалдан авч байна"
Г.Билгүүн: Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулж байна | ||
Үзсэн: 345 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.